МБОИЗ-ийн ажлын албаны урилгаар 2015 оны 12 сарын 3-ны өдөр JCS олон улсын ТББ-ын сайн дурын ажилтан, хог хаягдлын мэргэжилтэн Бен байгаль орчны чиглэлийн байгууллагуудад Компостын талаар сургалтыг Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төвийн сургалтын танхимд явуулав.

Сургалтаар компост гэж юу болох, ямар төрлүүд байдаг, хийх аргууд, хэрэглэгдэх материал, орц зэрэг технологийн нарийвчилсан заавруудыг өгч компост хийж буй олон улсын туршлагаас хуваалцсан бөгөөд сургалтанд хот хөдөөгийн 48 хүн хамрагдав.

Сургалтын дараа Зөвлөх мэргэжилтэн Бен  Удирдах зөвлөлийн гишүүн Х.Алтанцацралтын урилгаар  2015 оны 12 сарын 9-нд Шувуун фабрик дэх өвлийн нарлаг хүлэмжийг түшиглэн битүү орчинд хийх компостыг туршилтаар хийж эхлүүлэн, технологийн зааварчилгаа өглөө.

Х.Алтанцацралтын туршиж буй компостын технологийн бүхий л явцыг мэргэжилтэнд тодорхой хуваарийн дагуу тайлагнаж байна.